ҮЙЛЧИЛГЭЭ

ПРОГРАМ ХАНГАМЖ

Эверест солюшны програм хангамжийн хөгжүүлэлтийн үйлчилгээ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан дэвшилтэт IT технологийг өөрийн компанидаа нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж, хэрэгжүүлэхэд тань бид туслах болно.

Байгууллагад зориулсан програм хангамжийн шийдэл
/Enterprise Software Development/

Таны бизнест чанартай програм хангамжийн суурь хэрэгтэй байна уу?
Зохицуулагдаагүй гар утасны програм, систем нь ажилчдаа стресст оруулж, таны бүтээмжийг бууруулж байна уу?
Танай байгууллагын бизнесийн олон жилийн үйл ажиллагааг дэмжих бизнесийн найдвартай програм хангамжийн шийдэл хэрэгтэй байна уу.?

Байгууллагын програм хангамж хөгжүүлэлт, API интеграцчлал, хуучин системийг шинэчлэх, бизнесийн бүх үйл ажиллагаа, процессуудын уялдаа холбоог нэгтгэсэн системтэй болох ажил дээр бид танай байгууллагатай хамтран ажиллана.
Бид та бүхэнд зориулан байгууллагын үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан програм хангамжийг тусгайлан загварчлал гарган хөгжүүлэн, хүлээлгэн өгөх үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.
Энэ нь бусад програм хангамж болон мобайл програмуудыг хэмжих, зохицуулах, дэвшилтэт технологийг нэгтгэх, бусад зорилтуудын өргөн хүрээний жагсаалтыг хамрах шаардлагатай. Ийм эрэлттэй захиалгат програм хангамжийг бий болгох туршлага, мэргэжлийн програмын баг, програмын шинэ технологи бидэнд байна.

Dedicated Development Teams.

Та өөрийн байгууллагын мэдээлэл технологийн үйл ажиллагаа хэвийн байгаад сэтгэл хангалуун бус байна уу?

Та өөрийн мэдээлэл технологийн боловсон хүчинг Everest Solution -ны Мэдээлэл технологийн мэргэшсэн багийг ашиглан, хүчин чадлыг нэмэгдүүлэн хэвийн үйл ажиллагаагаа ханган ажиллах үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.
Сүүлийн 10 -н жилийн туршид манай хэрэглэгчид Everest Solution -тай хамт Програм хангамж хөгжүүлэх, нэвтрүүлэх, хүлээн авах үйл явцыг амжилттай ашиглаж чадсан.

Гар утасны Аппликейшн хөгжүүлэх
/Mobile App Development/

Танай байгууллага гар утасны аппликейшн ашиглах нь таны бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулах, орчин үеийн эрэлт хэрэгцээтэй хэрэглэгчдэд ач холбогдол өгөх, Big Data-ийг шийдвэрлэхэд тань туслах болно.
Бид өөрсдийн олон жилийн туршлага дээр тулгаарлан гар утас дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний стратегиа амжилттай хэрэгжүүлэхэд тань зориулан та бүхэнд дэвшилтэт технологи дээр суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан аппликейшн -ыг дотоодын үйл ажиллагаандаа ашиглах, зах зээлд гаргахад бид хамтран ажиллана.

Гар утасны програм хөгжүүлэхэд бидний өргөн цар хүрээтэй туршлага, Apple-ийн фенүүдийн өндөр шаардлагыг хангахад тусална.

Андройд технологийг өнөөг хүртэл ашиглах боломжтой. Android гар утасны програм хөгжүүлэлтийг бид таны хүссэн хэмжээнд програмчлана.

Бид танд хурдан, найдвартай Гар утасны app болон вэб платформ дээр ажиллах real-time дата мэдээлэл солилцох  системийг таны шаардлагад нийцсэн байдлаар хөгжүүлж өгнө.

50+ % кодчилол бүхий програмууд, 90 хүртэл хувь хуваалцсан код, клиент-серверийн төгс аппликейшнууд болон дата өгөгдлийн шинжилгээг ашигласан өгөгдлийг төгс дүрсэлж чаддаг програмуудыг бид ашигладаг.

Програм хангамж нийлүүлэх, нэвтрүүлэх үе шат

KICK OFF

Таны захиалсан, хүсэж байгаа програм хангамжийн системийн хэрэгцээ шаардлагын нарийвчлан гаргаж танай байгууллагатай нягт холбоотой хамтран ажиллана.

DEVELOP

Дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, ашигласан Everest ERP платформ дээр мэргэжлийн программист, системийн инженерүүдийн баг таны захиалсан систем болон програм хангамжийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэн, суурилуулж өгөх болно.

SUPPORT

Бизнесийн тасралтгүй үйл ажиллагаагаа хангахын тулд бид програм хангамжыг суурилуулж өгсөнөөс хойш програм хангамжын хэвийн, тасралтгүй ажиллагааг хариуцан, дэмжлэг үзээлэн хамтран ажилладаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Програм хангамж хөгжүүлэлт